Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй. Халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Хэдий нийслэл дэх нөхцөл сайжирч байгаа ч орон нутагт байдал хүнд байна.
Орон нутаг дундаа Баян-Өлгий аймагт нийт халдварын 30 гаруй хувь нь бүртгэгдэж байна. Тус аймагт зуны амралтаар 25 мянга орчим хүн очсон. Мөн энд олон нийтийг хамарсан маш олон арга хэмжээ болсон.
Ховд аймгийн хувьд мөн даншиг наадам болсон нь халдвар нэмэгдэх шалтгаан болсон байна. Баян-Өлгий аймаг мөн нийт хүн амын вакцинжуулалтаараа хамгийн бага байна. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 5 хувиас доош орвол ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдварын хяналтдаа авсныг илтгэнэ.
Халдвар авсан 0-17 насны хүүхдүүдийн 50 орчим хувийг 12-17 насныхан эзэлж байсан. Харин вакцинжуулалт хийж эхэлснээр эзлэх хувь нь 30 болж буурсан.
Синофарм, Синовак вакцин тарьсан ихэнх улсад вакцинжуулалтын эхэн үед халдварын давлагаа үүссэн. Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10 хувьд нь мутацийг илрүүлэх шинжилгээ хийж буй.
Нийт үзсэн шинжилгээний 11 хувьд дельта вирус илэрсэн.