Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 30 орчим хувь нь зудын эрсдэлтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллээр арваннэгдүгээр сарын дунд арав хоногоос огцом хүйтэрч хэд хэдэн удаа цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтоод байна.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0.1-5.0 мм, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, үхбаатар, Дорноговийн сумдын нутгаар 5,1-10 мм, Увсын Хяргас, Баруунтуруун, Завханы Баянтэс, Хөвсгөлийн Их-Уул, Рашаант, Шинэ-Идэр, Булганы Баян-Агтад 10,1-20 мм, Увсын Малчинд 24,6 мм орсон ба орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн хойд болон зүүн хэсгээр дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага буюу говийн нутгийн зарим газраар хур тунадас ороогүй байна. Ойрын үеийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзэхэд 11 дүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хөвсгөлийн уулсаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөв гарчээ.Харин арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна. Үүнээс Увсын Завхан, Малчин, Ховдын Булган, Мөст, Говь-Алтайн Халиун, Тонхил, Төгрөг, Завханы Эрдэнэхайрхан, Архангайн Өлзийт, Өгийнуур, Цэцэрлэг, Булганы Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Төвийн Баяндэлгэр, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Дундговийн Сайнцагаан сумдын ихэнх нутгаар нэн их эрсдэлтэй гарсан байна.

Тиймээс Улсын онцгой комиссоос дээрх аймгуудын малчдад нэн шаардлагатай байгаа өвс, тэжээлийг улсын нөөцөөс олгох, төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй байгаа төрийн байгууллагуудад шинээр шуурхай албаны машин олгох, бусад яаралтай асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэн шийдвэрлүүлэхийг тус тус үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *