Categories
мэдээ нийгэм

Нийт барилга, байгууламжийн 17 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсад 3.5 магнитууд болон түүнээс хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор зургаан магнитудтай газар хөдлөлт хоёр удаа болсон байна. Мөн 130 мянга гаруй барилга, байгууламжийн 17 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ тоо нь сүүлийн 10 жилийн хугацаанд болсон газар хөдлөлтийн дундажтай харьцуулахад 577-оор өссөн үзүүлэлт аж. Энэ талаар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдааны мэдээлэв.

Газар хөдлөлийн эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд хийхэд цахилгаан станцын 53 хувь, цахилгаан шугам сүлжээний 40 хувь, дулааны станцын 58 хувь, автозам, замын байгууламж 82 хувь, шатахуун түгээх станцын 73 хувь шаардлага хангаж байна. Харин газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн дийлэнх нь 1970 оноос өмнөх үеийнх аж.

Эрсдэлийн үнэлгээг үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих шийдвэр 18.1 хувьтай хэрэгжиж байгаа талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *