Categories
мэдээ нийгэм

Нийт 536 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 226 нь хүүхэд байжээ

Image result for шахмал түлш

ЦЕГ, НМХГ, НОБГ-аас өнөөдөр “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 41 иргэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд угаарын хийнд нийт найман хүн хордож нас баржээ. Нийт 536 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 226 нь хүүхэд байжээ. ЦЕГ-аас мэдээлснээр угаарын хийнд хордож амь насаа алдсан хэргийг анхаарлын гадна талд үлдээхгүй, урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *