Categories
мэдээ нийгэм

Нийт 53 байршилд газар чөлөөлөх ажил хийгджээ

Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ч.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд А/322 тоот захирамжийг гаргасан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 90 байршилд илрүүлж 140 обьектыг чөлөөлөх ажил хийгдсэн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа хэлэхдээ “Хорооллын дундах авто замын 26 байршилд орц гарц нээгдсэн.Нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890м.кв талбай нэмэгдсэн. Явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883 м.кв талбайг чөлөөлөн тохижилт хийж газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч байна. Чингэлтэй дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 13, Хан-Уул 9 байршилд газар чөлөөлөх ажил хийгдсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *