Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 39 дүгээр хуралдаан Хангарьд ордны хуралдааны танхимд хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд НИТХ-д өнөөдөр өргөн барина.
Мөн хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмч хувьчлалын 2017 оны дүн, 2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.