Нийслэлийн
Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот
захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын
зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын
Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ , Агаарын бохирдлыг
бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Засгийн газрын
тусгай сан Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, Улаанбаатар Цэвэр агаар төслийн
захирал Н.Энхболд, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн
Ж.Гантулга нар 09 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод болсон “Олон улсын Агаарын чанарыг сайжруулах Сөүлийн форум
2014”2m оролцлоо. Томилолтоор ажилласан нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон
хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн ЗДТГ-ын
Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантулга нарын зардлыг нийслэлийн ЗДТГ-аас
гаргасан байна. Үүнд:
-Зочид буудлын зардал-2 хүн*4 хоног*150 доллар нийт 1200 доллар
-Зам хоногийн зардал-2 хүн*5 хоног*50 доллар нийт 500 доллар
-Замын зардал-2 хүн*5 хоног*10 доллар нийт 100 доллар
Нийт 1800 доллар зарцуулсан бөгөөд Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцсон байна.
Тус олон улсын форумд оролцсон нийслэлийн Засаг даргын Эзологи, ногоон хөгжлийн
асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Зүүн хойд Азийн агаарын бохирдлыг бууруулахад Улаанбаатар хотын үүрэг
оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.