Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу ундны усны цацрагийн аюултай байдалд хяналт, шалгалт хийлээ. Ундны усан дахь цацрагийн аюултай байдал хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн төвлөрсөн хангамжийн долоон эх үүсвэрийн ундны усанд шалгалт хийсэн байна. Энэ оны эхний хагас жилийн хяналтын дүнгээр төвлөрсөн хангамжийн ундны ус нь Монгол Улсад мөрдөж буй Цацрагийн аюулгүйн норм болон стандартын шаардлагыг хангасан буюу хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйлгүй гэсэн дүн гарчээ.