Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийг хэлэлцэх хуралдаан эхлээгүй байна

Нийслэлийн 2019 оны төсөв болон мөн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах НИТХ-ын ээлжит XX хуралдаан 10.30 цагийн байдлаар эхлээгүй байна.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессийн зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм. Нийслэл хотын зүгээс Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын жагсаалт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-ын даргад өмнө нь өргөн бариад байгаа юм. Ирэх оны Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, концессоор хийх бүтээн байгуулалтын жагсаалт, заалтыг мөн НИТХ-ын даргад өргөн барьсан.

Нийслэлийн зүгээс концесс болон бусад байгуулалттай холбоотойгоор хуримтлагдаад байсан 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг энэ онд төлж барагдуулаад байгаагаа мэдэгдсэн. “Одоо концессын гэрээтэй холбоотой зүйл нийслэлд байхгүй.

Цаашид төрийн зүгээс өөрийн хүчээр барих боломжтой сургууль, цэцэрлэг, замын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгэхгүй. Харин цэнгэлдэх хүрээлэн, шарил хадгалах газар зэрэг 10 гаруй томоохон барилгыг концессын гэрээгээр барихаар төлөвлөж жагсаалт гаргаад байна” байгаа талаар мэдээлж байв.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Газрын асуудал хүндрэлтэй, суурьшлын бүс багатай Улаанбаатар хотын хувьд хэдий хэмжээний газрыг иргэн, ААН-үүдэд эзэмшүүлж өмчлүүлэх, хэдийг нь дуудлага худалдаагаар зохицуулу, хэдий хэмжээний орлого олох гээд Газар зохион байгуулалтын төлөвлөгөө чухлаар тавигдаж байна. Хотын төвд байрлаж буй нийслэлийн төр, захиргааны барилгуудыг худалдаж, орлогоор нь нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шинэ захиргааны барилга барина. Барилгуудыг он гараад дуудлага худалдаа явуулж худалдана” гэдгээ мэдэгдээд байна. “Ингэснээр нийслэл хотын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах чиглэлээр хамгийн анхны төвлөрлийг сааруулах арга хэмжээ болох юм” гэдгийг онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *