Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр мэдлэг олгох, чадавхжуулах, туршлага солилцох зорилготой аж.

Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц форумыг нээж хэлэхдээ “Төрийн албан хаагчид эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдлэгтэйгээс гадна ёс зүйтэй байх ёстой. Эрсдэлд өртөх магадлал бүхий байгууллагуудын албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой форумыг зохион байгуулж байна” гэлээ.

Форумд нийслэлийн 12 харъяа агентлагийн 110 гаруй албан хаагчид оролцож байгаа бөгөөд “Азийн сангийн судалгааны дүн, баримт дүгнэлт”, “Шударга ёс ба үнэт зүйлс”, “Ёс зүйн чиг хандлага ба хариуцлага” зэрэг сэдвүүдээр илтгэл сонсч, харилцан туршлага солилцлоо.

Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд ирэх арваннэгдүгээр сард нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ өнөөдөр болж байна. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай ААН, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх зэрэг ажлыг хийж буй юм.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Самбуугийн гудамж, Нарны зам, Автобусны эцсийн буудлууд зэрэг нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *