Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгийн хамран сургах тойрог DNN.mn

Төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн элсэлтийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авч эхэлсэн. Иймд иргэдийн амьдарч байгаа дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулдаг үндсэн цэцэрлэг болон нэмэлтээр бий болгосон цэцэрлэгүүдийн аль нэгд хүүхдүүдийг цахим системээр дамжуулан хуваарилах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Мөн тэрбээр “Өмнө нь хамран сургах тойргийг зөвхөн төрийн цэцэрлэгийн ачааллаар нь тооцоолж буруу төлөвлөж ирсэн байна. Үүнийг энэ жилээс халж байгаа бөгөөд тухайн хамрах сургах тойргийг шинэчилнэ. Нийслэлийн удирдлагын шинэчилсэн төлөвлөлтөөр 204 хорооны төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багтаамж дээр суурилж тойргийг төлөвлөсөн” хэмээн өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан юм.

Ташрамд дурдахад, тухайн хороонд салбар бүлэн нэмэгдсэн тохиолдолд доор тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж магадгүй аж.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *