Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тээврийн газрын үйл ажиллагаатай танилцав

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт нийслэлийн тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Тус уулзалтад нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад удирдлагууд оролцов. Уулзалтын үеэр Нийслэлийн Тээврийн газрын өнөөгийн байдал, ирээдүйд хийгдэх ажил, Нийслэлийн Тээврийн газрын танилцуулга, Нийслэлийн Тээврийн газарт хийгдэж байгаа шинэлэг ажлуудын талаар, BRT /тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх/ төслийн хэрэгжилт, Такси үйлчилгээний зохион байгуулалт, Шинэ нисэх буудлын үйлчилгээг зохион байгуулах санал болон “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлд тусгуулахаар холбогдох саналаа танилцуулсан юм.

Мөн нийслэлийн нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд болон холбогдох албаныхантай санал солилцлоогэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *