Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчдын дунд “Хүрэл тулга” наадам болно

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Хүрэл тулга” яруу найргийн наадам өнөөдөр “Монголын хүүхдийн ордон”-д болох юм байна. Есөн дүүргээс шалгарсан шилдэг шүлэгтэй сурагчид наадамд оролцож, авьяас билгээ сорих аж. Өнөө жил уг наадам Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог байна.

Өмнөх удаагийн наадамд 33 дугаар сургуулийн 10д ангийн сурагч А.Мөнхжин нэгдүгээр байр, 55 дугаар сургуулийн 11б анийн сурагч Г.Солонго хоёрдугаар байр, 48 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Б.Тэгшчулуун гутгаар байранд, 111-р сургуулийн 10 ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ нар тусгай байрын шагналыг тус тус хүртэж байжээ.

Дашрамд дурдахад, “Хүрэл тулга” наадам хоёр жил тутамд болдог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *