Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуйрайлал үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын ажиллагааг өнөөдөр 18 дахь жилдээ өнөөдөр зохион байгууллаа.
- “Шилдэг тамирчин хүүхэд” БЗД-ийн Тэргүүний 111 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Б.Тэмүүлэн
- “Шилдэг авьяаслаг хүүхэд” БЗД-ийн 92 дугаар сургуулийн 3в ангийн сурагч Б.Соёл
- “Шилдэг бүтээлч хүүхэд” ХУД-ийн 18 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Бум-Эрдэнэ
- “Шилдэг оюунлаг хүүхэд” Багануур дүүргийн Сод сургуулийн 9а ангийн сурагч Х.Маргад
- “Шилдэг манлайлагч хүүхэд” СБД-ийн 1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч А.Аззаяа Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах 1-р шатанд 360 хүүхэд материалаа ирүүлсэн байна. Үүнээс 45 хүүхдийг шалгаруулан хүүхэд бүрийн үзүүлсэн амжилт, гаргасан бүтээлүүдээс шалгаруулалт хийн дээрх таван хүүхдийг шилдгээр тодруулжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.