Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийг АТГ-аас шалгаж байна. Тодруулбал, дөнгөж сая АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан нэгжлэг хийж байгаа аж.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч Ц.Насанбат нарыг үүрэгт ажлаас нь өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд чөлөөлсөн. Мөн Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ гуравдугаар сард “Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн.
Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Энэ бол хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо” гэж мэдэгдсэн байдаг. Тиймээс уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг Баянзүрх дүүргийн прокурор болгон тушаал бууруулж, нийслэлийн прокурор Ц.Насанбатыг ажлаас нь түдгэлзүүлээд байсан юм.