Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нийт хүн амын 15 хувь нь вакцины III тунд хамрагджээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 22-нд нийслэлийн хэмжээнд I тунд 161, II тунд 462, нэмэлт сэргээх тунд 2145, нийт 2768 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2886 (24.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.099 (74.4 хувь), 16-17 насны 26.044 (76.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *