Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар яаралтай тусламж болон тарианы өрөөнүүдийг шинэчиллээ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж болон тарианы өрөөнүүдэд засвар, шинэчлэлтийн ажлыг “Бавгар групп” ХХК хийж гүйцэтгэлээ.

Ийнхүү иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ая тухтай орчинд авах, эмч, эмнэлгийн ажилтнууд тохилог орчинд ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.

Сүхбаатар Эрүүл мэндийн төв нь 200 гаруй эмч, сувилагч, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд дунджаар 190 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *