Нийслэлийн дүүргүүд дэх шинэ орон сууцны үнэ нэг метр квадрат нь өнгөрсөн сарын байдлаар 2.6 сая төгрөгийн үнэтэй байна.
Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар өссөн үзүүлэлт хэмээн “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 3.8 сая төгрөг хүрч, өмнөх сараас 2.7 хувиар өсжээ. Энэ нь бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн өндөр дүнтэйд тооцогдож байна.
Барилгын материалын үнийн өсөлт орон сууцны үнэ өсөхөд голлон нөлөөлжээ. Мөн ипотекийн зээл зургаан хувь болж буурсантай холбоотойгоор орон сууцны эрэлт нэмэгдээд байгаа юм. Шинэ орон сууцны 367 төсөл хэрэгжиж, захиалга авч байгаа аж.