2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.004 хүн хамрагдсан байна. Тодруулбал, 31 шинжилгээний төв ажилласан байна. Мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 40 багт нийт 485 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 520.403 хүнийг шинжилгээнд хамруулснаас 448.263 хүнд PCR-ийн шинжилгээ, 88.469 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 664, ойрын хавьтал 3145, дам хавьтал 21.184 хүн байна.