Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонголоо

ИТХ дахь МАН-ын бүлгийг Д.Амарбаясгалан удирдах бол Ардчилсан намын бүлгийг Б.Баатархүү даргална.

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонголоо. Ингэхдээ 11 тэргүүлэгч байхаар тогтоол гаргаж, МАН-ын есөн тэргүүлэгчийг нэрлэлээ. Тэргүүлэгчдийн тоог МАН-аас 9, Ардчилсан намаас 3 төлөөлөгчтэй байхаар Ардчилсан нам горимын санал гаргасан боловч олонхийн дэмжлэг авсангүй, 9:2 гэсэн харьцаатай байхаар шийдвэрлэв. МАН НИТХ дахь есөн тэргүүлэгч гишүүнийг тодруулсан ч Ардчилсан нам хоёр тэргүүлэгчийн нэрийг мэдүүлэхээс татгалзлаа.


Үүний өмнө НИТХ дахь Бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэж, бүлэг байгуулан, бүлгийн дарга нарыг сонголоо. НИТХ-д МАН-аас 34, Ардчилсан намаас 11 төлөөлөгч сонгогдсон.

Тэдгээрээс НИТХ дахь МАН-ын бүлгийг Д.Амарбаясгалан удирдах бол Ардчилсан намын бүлгийг Б.Баатархүү даргалах болж байна.


Өнөөдрийн хурлаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Үдээс өмнөх хуралдаанаар НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсон билээ.

НИТХ-Д ШИНЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮД:

Монгол Ардын Нам

Ардчилсан Нам

1

Ж.Батсайхан

Л.Нарантуяа

2

Ж.Батбаясгалан

Ц.Одонтунгалаг

3

Д.Мөнхжаргал

Т.Батцогт

4

Ш.Анхмаа

М.Тулгат

5

Ч.Гантулга

Д.Баттулга

6

Н.Баярмөнх

Д.Бадарсан

7

Б.Сүхбаатар

Ё.Цацралтуяа

8

Д.Амарбаясгалан

П.Батчимэг

9

Т.Цэрэнноров

Б.Түвшин

10

С.Эрдэнэтуул

Э.Бат-Үүл

11

Э.Бат-Амгалан

Ц.Баатархүү

12

Б.Отгонсүх

13

Ц.Төрхүү

14

Ц.Сандуй

15

Б.Цолмон

16

Б.Бямбадорж

17

Д.Баярсайхан

18

С.Мөнхчулуун

19

М.Халиунбат

20

Р.Дагва

21

Х.Хатанбаатар

22

О.Мөнгөншагай

23

Г.Төмөрбаатар

24

П.Баярхүү

25

Ц.Байгальмаа

26

Ж.Алдаржавхлан

27

Б.Мөнхбат

28

Н.Батсүмбэрэл

29

Ш.Үнэнбат

30

М.Эрдэнэбат

31

Ж.Эрдэнэбат

32

Ц.Сандаг-Очир

33

Б.Батнасан

34

С.Амарсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *