Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах “Паркаа аваръя” хөдөлгөөний шаардлагыг хүлээн авлаа

Маргаашнаас эхлэн Хүүхдийн парк хүүхэд, багачуудад үүдээ нээнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр “Паркаа аваръя хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч Д.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Тус хөдөлгөөнөөс хүүхдийн паркийн газрыг одоо эзэмшиж буй эзэмшигчдээс буцаан авч, нийслэлийн иргэдийн мэдэлд ирүүлэх асуудлаар Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах шаардлагыг тавьж байгаа аж.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт, зугаалгын зориулалтаар ашиглуулах талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *