НИТХ-ын VI хуралдаан нээлттэй үргэлжилж байна. Улаанбаатар хотын ерөнхий асуудлуудын талаар асуулт асууж холбогдох албаны хүмүүс хариулж байна.
Тухайлбал, Жил бүр хотод 6000 өрх шилжиж ирдэг байна. Шинэ суурьшлийн бүс бий болсноор замбраагүй айлууд хүрээгээ тэлсэн байгаа, өмнөх даргын үед ийм юм болсон. Үүнийг яаж засах вэ гэж хотын дарга тайлбарлаж байлаа.
-Улсын төсөвт Замын цагдаа болон бусад татвар, хураамжийн байгууллагууд хэр хэмжээний орлого бүрдүүлдэг вэ, өмнөх оноос багассан уу?
-Хүү торгуулийг гурван тэрбумаар багасгаж төсөвт тусгагдсан. Замын цагдаагийн торгуулийн орлогыг 12 тэрбумаар, бусад Мэргэжлийн хяналтын газар зэрэг татварын байгууллагууд нийлээд 25 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр болсон.
-Н.Баярмөнх: Өнөөдөр гэр хорооллын яндангийн тоо хэд байгаа вэ, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд яндангийн тоог хэд болгох вэ, мөн хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж байгаа модон жорлонгийн асуудлыг яаж шийдэх вэ, мөн модон хашаа хэдий үед үүсэн бий болсон юм бэ, энэ талаар тодорхой тайлбаруудыг өгөөчээ?
-Гэр хороололд гэрт амьдарч байгаа иргэдийн 90.000 яндан байгаа гэж үзэж байгаа. Байшинд амьдарч байгаа иргэдийн 100.000 яндан байгаа. Гэр хороололд 180.000 айл бохирын шугаманд холбогдоогүй байгаа.
-Цастай холбоотой асуудал цаашид юу болох вэ, давс л яриад байх юм. Энэ тал дээр цаашдаа ямар арга хэмжээ авч, төсөвтөө тусгах гэж байна вэ? Улсын төсөв 8.8 их наяд гэж батлагдсан. Нийслэлийн төсөв 6.6 хувийг эзэлж байгаа. Гэвч хотын хүн ам 1.3 сая байдаг. Хүн амын 40 хувь амьдардаг энэ газар ийм бага төсөвтэй байж болж байгаа юм уу гэж Засаг даргаас асууя.
Хотын дарга С.Батболд: Ер нь бол 11 дүгээр сард ахиу цас орсон. Ойрын жилүүдэд тохиож байгаагүй явдал болсон. Хамтарч ажиллаач ээ гэсэн уриалгыг аван хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа баярлаж байгаа. Цаашдаа ч хамтран ажиллана гэж бодож байгаа. Цасыг арилгахад тодорхой төсөв хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн шинэчлэл дээр ирэх жил 4 тэрбум төгрөг тависан. Машин техник их үнэтэй байдаг юм байна. Мөн монголын нөхцөлд таарсан нь бага байдаг. Өдрийн гуравны хоёр хувьд ажилчид ажиллах ямар ч боломжгүй машин зам дээгүүр дүүрэн явж байдаг учир ажиллахад хүндрэлтэй байна. Мөн давс, бодис хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй байна. Би дүүрэг дүүргээр нь уулзаад хотын төсвийн талаар ярилцсан. УИХ-ын гишүүдтэй ч хэлэлцүүлэг хийсэн. Зөвхөн 6.6 хувиар хотын зардлыг хэмжиж болохгүй. Энэ бол урсгал зардлыг л хангаж байгаа. Нэг их наяд 70 тэрбум төгрөгийн хотод барилга баригдаж байгаа. Ийм төслүүд Улаанбаатар хотод сайдуудын төсөлд ороод явдаг юм.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд: Ирэх дөрвөн жилд “Азжаргалтай хот”-ын индексийг яаж боловсруулж тооцох вэ гэж судалгаа хийж байгаа. Эхлээд суурь индексүүдийг гаргах хэрэгтэй. Тухайлбал Эрүүл аюулгүй байдлын индекс гэхэд 52 байдаг.
О.ӨНӨР