Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн бүтээн байгуулалтад залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ

Дэлхийн Залуучуудын өдөр, Монголын Залуучуудын өдөр, нийслэлийн залуучуудын байгууллага үүсч, хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор “Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар чуулга ОНӨҮГ, есөг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төв болон Монголын Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран зохион байгуулна.

Тус чуулганыг угтан өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Тэдгээрийн нэг нь “Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо” сэдэвт уулзалт юм. Энэхүү уулзалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран Монголын Залуучуудын Холбооны байранд 200 хүний оролцоотойгоор наймдугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

“Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо” сэдэвт уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Чимэддорж, Ё.Норовсүрэн нар уригдан оролцож, нийслэлийн хөгжил, тохижилт, бүтээн байгуулалтад залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэсэн туршлагаасаа хуваалцан, залуучуудтай санал бодлоо солилцов.

Цаашид 95 жилийн түүхтэй залуучуудын байгууллагын өв уламжлалыг хадгалан, ахмад үеийн “Хөдөлмөрч хүмүүжил”-ийг хойч үеийнхэндээ дамжуулах зорилгоор тэдний сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *