Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт нийт 4176 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод гурван тохиолдол бүртгэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал байна. Улаанбаатар хотод нийт 63 батлагдсан тохиолдол болж байна. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт 148 болж байна. Дархан-Уул аймагт хоёр, Орхон аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ” гэж ярилаа.
Тэгвэл Улаанбаатар хотын долоон дүүрэг 22 хорооноос коронавирусний халдвар илрээд байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 1, 3, 4, 6, 7, 9, 10, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 10, 16, 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 19 болон Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос нийт 63 иргэнээс халдвар илрээд байна.