Өнгөрсөн бямба гарагт Нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1 дуудлага бүртгэгджээ. Үүнд:
Нийслэлийн хувьд Сонгинохайрхан дүүргийн IV хорооны Их нарангийн VI гудамжийн 4 тоотод иргэн Г-н байшин, Баянзүрх дүүргийн XX хорооны Хар усан тохойн задгайн 27 тоотод иргэн Л-н байшин, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 17 дугаар гудамжийн 6 тоотод иргэн Ц-н гэр, мөн Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутаг “Шижир“-ийн даваанд өвс, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард- Аюуш”-ийн 1 дүгээр гудамжийн 3А тоотод иргэн Л-н байшин шатаж байна гэсэн дуудлага тус тус исэнийг Нийслэлийн Онцгүй Байдлын газрын албан хаагчид шуурхай очиж ажиллаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын VIII багийн I хэсгийн 97 тоотод иргэн В-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлага ирсэнийг Аврах, гал унтраах 36 дугаар ангийн албан хаагчид ажиллаж унтраав гэж Онцгой Байдлын Ерөнхий Гакрын Шуурхай Удирдлагын Газраас мэдээлэв.