Улсын хэмжээнд 2018 онд эмийн үйлдвэр 41, эм ханган нийлүүлэх байгууллага 360, эмийн сан 2128 байсан бол 2023 оны байдлаар эмийн үйлдвэр 39, эм ханган нийлүүлэх байгууллага 453, эмийн сан 2857 болж нэмэгджээ.
Эмийн сангийн байдлыг авч үзвэл, 2020 онд улсын хэмжээнд 2343 эмийн сан үйл ажиллагаа явуулж байсан. Энэ тоо 2023 онд 2857 болж нэмэгджээ. Үүний 1103 нь орон нутагт, 1754 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмийн сангийн тоог хүн амын тоотой харьцуулахад нийслэлд 1000 хүн тутамд нэг, орон нутагт 1600 хүн тутамд нэг эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.