Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 1160 иргэн тусгаарлалтад байна

Улаанбаатар хотод 19 цэгт 1160 иргэн тусгаарлалтад байна. Үүнд ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр коронавирусний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийг оруулснаас гадна гадаадаас эх орондоо ирсэн иргэд багтаж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

Орон нутагт 124 иргэнийг тусгаарласан байна. Одоогоор улсын хэмжээнд иргэдийг тусгаарлах 1500 өрөө бэлэн байгаа аж. Иргэдийг тусгаарлах, дэглэм сахиулах ажилд онцгой байдлын 41 алба хаагч, цагдаагийн 81 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын 190 албан хаагч оролцож байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, “Өнөөдрийн байдлаар гамшгаас хамгаалах албад, төрийн цэргийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, улсын онц чухал обьекьууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Мөн орон нутгийн онцгой комиссууд бэлэн байдалд байгаа” хэмээв.

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 319 иргэнийг Япон, БНСУ-аас татан авсан бөгөөд дараагийн нислэгүүдийг хуваарийн дагуу авахаар ажиллаж буйг онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *