Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүддээ талархал илэрхийллээ

Ази Европын парламентийн түншлэлийн
уулзалт болж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг даргын
2016.04.15-ний өдрийн А/286-р захирамж гарсан. Энэхүү захирамжын хүрээнд
2016 оны 04-р сарын 21-ны пүрэв гаригт тэгш тоогоор төгссөн тээврийн
хэрэгслүүд явсан бол 2016 оны 4 дүгээр сар 22-ний баасан гаригт сондгой
тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож байна.

Нийслэл Улаанбаатар хотын иргэд маань
Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжыг маш сайн мөрдөж байгаа нь
өнөөдрийн замын хөдөлгөөнөөс харагдаж байгааг албаны эх сурвалж онцолж
байна. Тиймээс нийслэл Улаанбаатар хотын иргэддээ Замын цагдаагийн
газрын нийт алба хаагчдын өмнөөс талархал илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *