Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон дагаж мөрдөх өөрчлөлтүүд

Related image

-Малчин, хувиараа мөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын хуулийн үйлчлэлд 15-60 насны Монгол Улсын иргэн хамаарах бөгөөд шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Малчин гэж мал ахуй эрхэлж, үндсэн орлого олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно.

-Нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх

Хоёрдугаар сараас нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд 150,6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

-Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх

1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны 12-р сарын 31-ний хооронд тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна. Зарим гэдэгт:

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж, 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Нийтдээ 27-оос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй
  • Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй орно.
  1. Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтоох

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн.

-Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцох

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор жил зургаан сарыг нэмж тооцно. Энэ хууль нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд хамаарна.

-Хүүхдээ асраад чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх

Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:

-Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос,

-Нигмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас,

-Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцах зэрэг орно.

-Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгох,

Өмнө нь 70 хувиар тооцдог байсан бол энэ хууль гарснаар 100 хувиар тооцдог болсон байна.

-Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авах,

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

-Сайн дурын дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээг 56700 төгрөг болгох

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 420 мянган төгрөг болсон байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь бюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 мянга 858, нийт тэтгэмжийн доод хэмжээ нэг сая 129 мянга 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.

-Сарын дараа шимтгэлээ төлснөөр сайн дурын даатгалын гэрээ сунгагдах

Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *