Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого 38.2 хувиар өсчээ DNN.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 257.4 тэрбум төгрөг буюу 38.2 хувиар өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 38.3 хувь буюу 220.8 тэрбум төгрөгөөр тэтгэвэр авагчийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2023 оны эхний улиралд 907.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 135.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 113.7 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зардал тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний улирлын байдлаар 484.3 мянган хүнд 805.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 17.6 мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 99.0 тэрбум төгрөгөөр өсжээ.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2023 оны эхний улиралд 35.8 мянган хүнд 7.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 16.8 мянган хүнээр буурсан, олгосон тэтгэмжийн хэмжээ 38.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийгмийн халамжийн сангаас 2023 оны эхний улиралд давхардсан тоогоор 2170.4 мянган хүнд 496.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 30.2 мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 22.9 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Нийгмийн халамжид хамрагдсан хүний тоо болон нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурсан нь хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 1165.3 мянган хүнд 341.5 тэрбум төгрөг олгож, тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 62.9 мянгаар, олгосон мөнгөн тэтгэмж 25.5 тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой байна. Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2020 оны 4 дүгээр сараас 2023 оны эцэс хүртэл 288.0 мянган төгрөгөөр олгохоор болсон байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 оны эхний улиралд 54.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 0.8 мянган хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 46.2 тэрбум төгрөг болж, 0.4 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 62.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 27.3 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 10.2 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 оны эхний улиралд 106.6 мянган хүн хамрагдсаны 52.0 хувь нь асаргааны тэтгэмжид, 48 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 оны эхний улиралд 27.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2023 оны эхний улиралд 111.3 мянган хүн хамрагдаж, өмнөх оны мөн үеийнхээс 38.9 мянган хүнээр буурсан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *