Энэ оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байна.
Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой болжээ.
Та бүхэн App Store, Play Store-оос “Нийгмийн даатгал” гэж хайн бүртгүүлээрэй. Бүртгүүлсний дараа мэдээллийн аюулгүй байдлаа хадгалахын тулд өөрт ойр нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй. Аппликэйшнээс
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт
-Тэтгэвэр авагчийн мэдээлэл
-Нэрийн дансны мэдээлэл
-Тэтгэмжийн зардлын мэдээлэл
-Нийгмийн даатгалын үйлчилгээ
-Мэдээ мэдээлэл
-Хууль тогтоомжууд
-Хэлтсүүдийн байршил
-Санал хүсэлт
-Тохиргоо мэдээллүүдийг авах боломжтой.