Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын тоо 12.5 хувиар өсчээ

2020 онд 48.8 мянган ажил олгогч, 1 сая 16 мянган иргэн нийгмийн даатгалд хамрагджээ. Хэдий цар тарлын тархалттай жил байсан ч шинээр 3.8 мянган ажил олгогч, 111 мянган албан журмын даатгуулагч, 60 мянган сайн дурын даатгуулагч нэмж хамрагдсан байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хөдөлмөрийн зах зээлд 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 12 хувь нь нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа юм. Тэдгээрийн дийлэнх нь албан бус хөдөлмөр эрхлэгчид буюу сайн дурын даатгуулагчид бөгөөд тэр дундаа малчдын хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг нийгмийн даатгалын ерөнхий газраас онцолж байна. Одоогийн байдлаар 184847 иргэн сайн дураар даатгуулсанаас 52804 малчин, 17982 хувиараа хөдөлмөр эрхлэгч байна. Харин энэ онд 60580 иргэн сайн дурын даатгалд шинээр даатгуулсан ба малчдын хамрагдалт 12.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *