Categories
мэдээ спорт

​Нигерийн шигшээ баг хүндхэн ДАШТ-ийг өнгөрүүлжээ

Энэ удаагийн ДАШТ-ийн хэсгийн тоглолтод Нигерийн баг зургадугаар сарын 27-нд болсон Аргентины багийн эсрэг тоглолтын 88 дахь минутанд Аргентины баг тамирчин Маркус Роход гоол алдсанаар 2:1 харьцаатай хожигдож тэмцээнийг дуусгасан. Хэрэв Нигерийн баг тэнцсэн бол тэмцээнээ цааш үргэлжлүүлэх байсан аж.

Харамсалтай мэдээ бол тус багийнахлагч Жо Оби Микэлд тохиолдсон явдал юм. Тэрээр Английн Челси багт тоглодог чадварлаг тамирчин. Хэсгийн сүүлийн тоглолт эхлэхээс дөрвөн цагийн өмнө түүнд гэнэтийн дуудлага иржээ. Тодруулбал, түүний аавыг нутгийн дээрэмчид барьцаалж , мөнгө төлөхийг шаардсан байна.

Тэрээр хэлэхдээ тэмцээний өмнө гэнэтийн сэтгэл зүйн дарамтанд орсон ч, хагас сая Нигер иргэдийн урмыг хугалхыг хүсээгүй учраас тоглолтондоо анхаарлаа хандуулсан. Багийнхнаа орхиж чадаагүй гэсэн байна.

Одоо түүний аав барьцаанаас суллагдаж эмчилгээ хийлгэж байгаа аж.

Ц.УРАНБОЛОР

ХАН МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *