“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Өнөөдрийн дугаарын улс төрийн нүүрт БНН-ын дарга Б.Жаргалсайхантай хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улс төрчдийн тоонд орж байгаа юм. тэрээр ярилцлагадаа “ямар байсан МАН”аас дэвшсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Тэгвэл энэ талаар манай сонин автомашины үнэ ханшинд хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжлага бэлдлээ. Сайхан мэдээ байгаа нь сар шинэ дөхсөн өнөө үед хүн бүрт хөл дүүжлэх унаа хэрэгтэй байхад үнэ ханш нь хуучин хэвэндээ байгаа гэнэ.
Улс төрийн 5-р нүүрт эдийн засагч Т.Доржхандтай хийсэн “ОУВС санхүүгийн секторыг эрүүлжүүлэх зорилготой. Түүнээс ард түмний амьдрал муудахгүй” гарчигтай ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр ОУВС-гийн бүс нутаг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Дэвжээ буланд Монгол Улсын ХХ-р зууны “Манлай тамирчин” олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой хийсэн сонирхолтой, дурсамжтай ярилцлага нийтлэгдлээ. Түүний амжилт бүтээлийн замналыг сонирхон уншаарай.
Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ