Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Туг болсон хүмүүс: Л.Түдэв” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017 экспо үзэсгэлэн өчигдөр уран зургийн галерейд нээлтээ хийсэн юм. Үүний талаар тэргүүн нүүрэнд орсон “Эко түүхий эд ашигласан инновацийн бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх болжээ” өдрийн сурвалжилгаас уншаарай.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар өчигдөр мэдээлэл хийжээ. Энэ талаар улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгдсэн “З.Нарантуяа: Монгол банкнаас мөнгөний бодлогын шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна” мэдээнээс үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Туг болсон хүмүүс: Л.Түдэв” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Эдийн засагч Ч.Отгончулуунтай 2018 оны төсөв болон эдийн засгийн хэрэгжүүлж буй бодлогын бодит байдлын талаар ярилцсаныг улс төрийн тавдугаар нүүрнээс харах боломжтой. Тэрээр “Өндөр алдагдалтай төсөв баталчхаад, зээлийн хүү бууруулна гэж байгаа нь хоосон улс төр” хэмээн тодотгон хэлсэн байна.

Өчигдөр Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль бус үйлдлийн талаар тус цэцэрлэгийн багш, эцэг, эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ талаар баримт үйл явдлын XI нүүрэн дэх “Ө.Алдармаа 24 сая төгрөг хууль бусаар завшсан гэдгийг АТГ-аас тогтоосон” гэх сурвалжилгаас уншаарай.

Багш буланд Санхүү эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн ахлах багш С.Дашдоржийг уригдсан байна. Тэрээр “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч” цолны сүүлийн шалгалтыг шавь нартайгаа хамт давсан нь сайхан хэрэг” гэжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *