Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы бэлээс манай тусгай сурвалжлагч Л.Батцэнгэл, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар утсаар мэдээлэл өглөө энэ тухай тэргүшүн нүүрнээс уншаарай.
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нөхөн олговор өгөх гэж байгаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас авсан тодруулгыг хүлээн авч уншаарай. Тэрээр “Гурван зуун мянган төгрөг халамж биш” хэмээн онцлон хэлжээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Туг болсон андууд: Баабар” нийтлэлийг хүлээн авч уншаарай.
Цаг үе,үйл явдлын дөрөвдүгээр нүүрнээс “Төрийн өмчит компани өнгөрсөн жил ажилтнууддаа 2,7 тэрбум төгрөгийг урамшуулал болгон олгосныг АТГ тогтоожээ” хэмээх сурвалжилга хэвлэгдсэн байна.
Манай сонины зургаадугаар нүүрэнд ИНЕГ-ын Нисэх буудлын бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, агаарын хөлөг эзэмшигчдийн нэгдсэн холбооны тэргүүн М.Цогтгэрэлтэй хийсэн ярилцлагыг онцлон уншаарай. Тэрээр “АН-2 онгоцыг агаарын тээвэрт дахин ашиглах ажлыг бид эхлүүлье, залуус агаарын такси болтол хөгжүүлнэ биз ээ” гэжээ.
Баримт үйл явдлын долдугаар нүүрэнд эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатарын томилолт нийтлэгдсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сууж явсан машин осол гаргаж, хүний амь хохирсон хэргийн мөрөөр сурвалжилсныг та бүхэн хүлээн авч уншаарай.
Мөн Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргаар ажиллаж байсан Б.Минжүүртэй хийсэн сонирхолтой ярилцлагыг XI нүүрнээс хүлээн авч унших боломжтой.Тэрээр “Би хуучин ажилдаа томилогдоод нэг минут ч бололгүй Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас эргээд халагдах захирамж авсан” гэж онцлон хэлжээ.
1940-1950-иад оны үед Байтаг-Богдод болсон цус асгаруулсан тулалдаанаас төрөн гарсан домогт баатруудын нэг МУСГЗ Ж.Цэрэв юм.Түүний охин Ц.Лхамсүрэнтэй хийсэн ярилцлагыг арван гуравдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай. Тэрээр “Аав минь толгойдоо хүнд шархдаад Байтаг-Богдоос хүргэгдэж ирсэн” хэмээн онцлон хэлжээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ