Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Морроу ба Миний монгол орон” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Европын холбооны сангийн сайд нарын хурлаар хар жагсаалт гаргасан юм. Тэргүүн нүүрнээс “Европын холбоо татварын шударга бус тогтолцоотой гэж үзэн Монголыг хар жагсаалтад оруулжээ” сурвалжилгыг хүлээн авч хараарай.

Оффшор бүсэд Монгол Улсын 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа гэдэг нь тогтоогдсон. Үүний талаар улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “Бид газар дээр ганц оффшорчинтой юу” сурвалжилгаас уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Морроу ба Миний монгол орон” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяантай хийсэн ярилцлагыг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс үзэх боломжтой. Тэрээр “О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын зарлаж байгаа хуралд санаатай буюу санамсаргүй гэх нэрийдлээр очсон бол намын гишүүнээс хасагдсанд тооцох болно” гэжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2018 оны төсвийн зарлагын хэсэгт хэсэгчилсэн тавьсан хоригийн асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар улс төрийн тавдугаар нүүрэн дэх “Байнгын хороод хоригийг хүлээн авсангүй” мэдээнээс хараарай.

“Өдрийн сонин”-ы багш буланд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ахлах багш Д.Пүрэвмагнай уригджээ. Тэрээр “Инженерүүд улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээжээ.

Найруулагч, зураач С.Мягмартай хийсэн ярилцлагыг XIII нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Эрх мэдэлтнүүд хуулиар хуяглах үедээ хирсжиж эхэлдэг” гэв

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *