Америкийн нэрт жүжигчин Ричард Гир өнөөдөр Төрийн ордонд зочилжээ. Тэрбээр өмнө нь 2014 онд Монгол Улсад ирсэн билээ.
Тухайн үед “Монгол оронд ирсэн маань миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна. Танай оронд ирээд сэтгэл өндөр байгаа маань урд насны ерөөл биз ээ. Би одоогоос 15 жилийн өмнө Монголд ирсэн, тэр үед үс минь бараан байлаа. Эндээс очоод би эхнэртэйгээ танилцсан, тэр нь магадгүй энд уусан сайн усны ид шид байж болох юм.Монголчуудын зүрх сэтгэлд бурханы шашин гэдэг үнэт эрдэнэ нь одоо ч хадгалагдсаар байгаа нь юутай зүйрлэшгүй агуу гайхамшигтай зүйл вэ. Та бүхэн байгалтайгаа, гэртэйгээ, хэрхэн болгоомжтой харьцдаг билээ. Нэг газар байж байгаад нүүхэд ямар ч ул мөр үлдээдэггүй зан заншил нь ёс суртахуун ч байж болно. Энэ бол бурханаас заяасан хишиг юм” хэмээн хэлж байв.
Тэрбээр «Тэнгэрлэг өдрүүд» (1978), «Жентльмен офицер» (1980), «Хөөрхөн хүүхэн»(1990), «Айдсын хүчин» (1996), «Зугтсан сүйт бүсгүй» (1999), «Надтай бүжиглээч» (2004), «Хачико: Үнэнч нөхөр» (2009), «Нүгэл тачаал»(2012) бүтээлүүдээрээ алдартай билээ. Түүнчлэн XIV далай ламын итгэлт шавь юм.
Синди Кроуфорд загвар өмсөгч (1991—1995), Кэри Лоуэлл жүжигчинтэй (2002—2013) ханилж байв.