Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчид маргааш үнэмлэхээ гардаж авна

УИХ-ын 2016 оны 6 дугаар тогтоол батлагдаж, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явуулахаар тогтсон.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс Улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч, Бие даагч 723 нэр дэвшигч байгаа ажээ.Сум, дүүргийн итх-ын 2016 оны сонгуульд:

Монгол ардын нам

Ардчилсан нам

Иргэний зориг-ногоон нам

Монголын ногоон нам

Бүгд найрамдах нам

Монгол ардын хувьсгалт нам

Ардчилсан нам-монгол ардын хувьсгалт намын “ТӨВ НУТАГ” эвсэл

Эх орон нам

Монгол үндэсний ардчилсан нам

Хөдөлмөрийн үндэсний нам оролцож байна. Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ны өдөр гардуулах юм. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын 17-ныг дуустал явагдах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *