Хөрөнгийн биржид бүртгэлтэй нэр бүхий 21 хувьцаат компани энэ сарын 14-ний өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй байна. Иймээс тус компаниудын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.
Д/Д |
КОМПАНИЙН НЭР |
1 |
Автозам |
2 |
Автоимпекс |
3 |
Ар баянхангай |
4 |
Бинсэ |
5 |
Бороогийн үйлдвэр |
6 |
Ган хэрлэн |
7 |
Глобал монголиа холдингс |
8 |
Гонир |
9 |
Дархан хөвөн |
10 |
Дорнод |
11 |
Монгол дизель |
12 |
Монгол керамик |
13 |
Мон-ит булигаар |
14 |
Мүдикс |
15 |
Нийслэл өргөө |
16 |
Сэлэнгэ сүрэг |
17 |
Ханын материал |
18 |
Хөдөөгийн тээвэр |
19 |
Хуртай |
20 |
Цагаантолгой |
21 |
Шим |