Categories
мэдээ нийгэм

“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2021” бага хурал болж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба ковид-19” уриан дор энэ сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна.

Тус бага хуралд оролцогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орны шинэчлэл, өөрчлөлт, зохицуулалтын шинэ мэдлэг, мэдээлэл технологийн шийдлүүдтэй танилцан, аж ахуйн нэгж байгууллагууд ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй туршлагаас суралцах юм. Мөн ХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж шийдвэрлэх арга хэмжээг эрэлхийлсэн баримт бичиг боловсруулан, хэрэгжилтэд хамтран ажиллах, салбарын цаашдын хөгжил, хамрах хүрээ ямар салбаруудад өргөжин тэлж байгааг тодорхойлох юм.

“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурлыг Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо (МОШПА), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Хөдөлмөр Нийгмийн Харилцааны Дээд Сургууль хамтран зохион байгуулж байна.

Энэ жил 10 дахь удаагаа зохиогдож байгаа бага хурал нь өмнөх жилүүдийг бодвол цахим хэлбэрээр зохион байгуулагдаж болж буйгаараа онцлог юм.

Хуралд оролчогчид Аюулгүй байдал ба “ковид-19”, эрсдэлийн менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал ба хөдөлмөрийн эрүүл мэнд гэх мэт сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцэх юм. Мөн МОШПА ТББ-ын Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Улаанбаатар дахь салбарын гишүүд болон 21 аймаг дахь төлөөллүүд оролцож байна. Тус хуралын талаар www.safetyfirst.mn, moshpa.mn -ээс дэлгэрэнгүй мэдээлэл авч холбогдож болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *