Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор нэн ховор амьтны жагсаалтад орсон амьтдын түүхий эдийг хадгалж худалдан борлуулах гэж байсныг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ. Тухайн иргэд,
- цаа бугын эвэр дөрвөн ширхэг,
- аргаль хонины эвэр хоёр ширхэг,
- янгир ямааны эвэр нэг ширхэг,
- тас шувууны хөл хоёр ширхэг,
- саарал чонын дөрвөн ширхэг арьс,
- хүрэн баавгайн нойтон арьс, гавлын яс, соёо гурван ширхэг, савар дөрвөн ширхэг зэрэг ангийн түүхий эдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.