Categories
мэдээ нийгэм цаг-үе

НЭМҮТ: Хөрсний бохирдлын улмаас бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг DNN.mn

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс зөвлөгөө өглөө. 

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны Л.Нямсүрэн “Хөрсний бохирдол нэмэгдэхийн хэрээр гэдэсний халдварт өвчний тархалт нэмэгдэх хандлага ажиглагддаг.

НЭМҮТ-өөс хавар, намартаа тус бүр нэг удаа хөрсний бохирдлын шинжилгээ хийдэг. Манай байгууллагын хийсэн судалгааны дүнгээр Улаанбаатар хотод 400,000 айл өрх амьдарч байна. Үүний 200,000 нь гэр хороолол, амины орон сууцанд амьдардаг. Эдгээр иргэдийн амьдардаг газруудаар хөрсний бохирдлын судалгааг хийхэд 88 хувь нь бохирдолтой гэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл 10 айл өрхийн ес нь хөрсний бохирдолтой байдаг гэсэн үг.

Хөрсний бохирдлын гол үүсвэр нь нүхэн жорлон байдаг. Тиймээс иргэдийн зүгээс нүхэн жорлонгоо стандартын дагуу сайжруулж чадвал таны хашаа, эргэн тойрны газрын хөрсний бохирдлын хэмжээ багасах магадлалтай. Мөн ил задгай хог хаях, элдэв бодис шингэсэн угаадсаа асгах зэргээр хөрсөө бохирдуулдаг.

Хөрсний бохирдлын улмаас бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг. Үүнээс сэргийлэх энгийн арга нь өдөр тутамдаа бүлээн усаар гараа сайн савандаж угаах, бохирдсон эд зүйлд хүрсэн тохиолдолд цэвэрлэх хэрэгтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *