Энэ асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ” Талийгч долдугаар сарын 2-ны өдөр “Хатагтай” эмнэлгийн онош мед төвд түргэвчилсэн тест өгөхөд “эерэг” гарсан. Мөн ууршгины рентген зураг авахуулахад хатгаатай гэх оноштой байсан. Чингэлтэй дүүргийн VI хорооны 50 дугаар байранд амьдардаг.
Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр нь 6 дугаар хорооны өрхийн эмнэлгээс 10 метрийн зайтай байрладаг. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төв ойрхон байсан. Тус хорооны хэсгийн ахлагчийн өрхийн эмнэлгийн эмчид өгсөн мэдээллээр тус тоотод хоёр хүн алт мөнгөний дархан хийж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна. НЭМГ-ын зүгээс талийгаачийн ар гэрээс уучлал хүсэж байна” гэв.