Categories
мэдээ нийгэм

НЭМГ: Менингет өвчний тохиолдол нэмэгдээгүй || DNN.mn

МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРЫН талаар мэдвэл зохих зүйлс

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхайны үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

Тэрээр “Коронавирусийн халдварын тоо харьцангуй багасаж байгаа. Нийт шинжилгээ өгсөн хүний 15-18 хувиас нь халдвар илэрч байна. Харин томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр байгаа. Өчигдөр л гэхэд яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвд 3063 хүүхэд үзүүлсний 32.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.

Нийслэлчүүдийн 54 хувь нь коронавирусийн дархлаа сэргээх III тунд хамрагдсан бол IV тунд 6.3 хувь нь хамрагджээ. Менингет өвчин өмнөх долоо хоногт гарсан хоёр тохиолдлоос өөр нэмэгдээгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *