Categories
мэдээ цаг-үе

Нэгдүгээр сарын 8-наас Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болжээ DNN.mn

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээр болжээ. Энэ талаар ГХЯ-наас өнөөдөр 14:00 цагт олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхээр хэвлэлийн хурал зарласан байна.

“ӨМӨЗО-ны боомтын захиргаа хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас зорчигчийн авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан.

Эхний ээлжид бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн сард ярьж байсан юм.

Иргэд БНХАУ руу нисэхээсээ өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шаардлагатай. Харин хилээр нэвтэрсний дараа шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болохыг тус улсын ЭСЯ-наас мэдээлээд буй.

Манай улс Хятадаас ирэх иргэдэд тавих коронавирусийн халдвараас сэргийлэх шаардлагаа одоогоор танилцуулаагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *