Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг/МХЕГ/ татан буулгах шийдвэр Засгийн газраас гарсан. Тус байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлэхээр болжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын чиг үүргийг орон тооны хязгаартайгаар 11 яаманд шилжүүлэх ажил 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хийгдэнэ.
Урьдчилсан байдлаар:
- Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
- Барилга, Хот Байгуулалтын Яам
- Соёлын Яам
- Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
- Зам, Тээвэр Хөгжлийн Яам
- Эрүүл Мэндийн Яам
- Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам
- Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам
- Эрчим Хүчний Яам
- Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
- Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд очно