Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлсэн.
Товлолт хугацаа ёсоор энэ сарын 25-нд дуусахаар байсан ч 30-ныг хүртэл болгож сунгасан байна.
Ирж буй хичээлийн жилд 78,464 хүүхэд нэгдүгээр ангид элсэх ёстойгоос
- 72,769 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт,
- 2,647 хүүхэд хянагдаж байгаа төлөвт,
- 2,554 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт,
- 494 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.
2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар:
- Бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50.3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан;
- 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт;
- 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байна.
Иймд та бүхэн e-Mongolia-гаар элсэлтийн хүсэлтээ шийдвэрлэнэ үү гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.