Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид элсэгчдийг арав хоног бүртгэнэ

Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудынөчигдрөөс эхлэн бүртгэсэн. Энэ жил статистик мэдээгээр 34368 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэх тоон мэдээлэл байна. Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын хамран сургах тойргийн тушаал гаргасан гэнэ. Мөн элсэлтийн тушаал зургадугаар сарын 29-ний өдөр гарсан аж. Энэхүү тушаал удирдамжийн дагуу сургуулиуд бүртгэлийнхээ бэлтгэл ажлаа хангаад явж байна. Одоогоортухайн тойрогт байгаа сурагчдын тоог урьдчилсан байдлаар авч анги танхимаа бэлтгэж байна.Бүртгэлийг арав хоног хийх ба энэ хугацаанд амжуулж бүх хүүхдийг бүртгэнэ хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *