Categories
мэдээ нийгэм

Нэгдсэн эмнэлэг ариутгалын тасагтай болов DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд дөрөвдүгээр сарын 9-нд Говь-Алтай аймагт ажилласан.

Тэрээр тус аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзан, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, ариутгалын тасгийн нээлтэд оролцсон юм.

Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Харин ариутгалын тасгийн 504.1 сая төгрөгийн барилгын их засвар болон 827,0 сая төгрөгийн өртөг бүхий 13 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтан ажиллагсдыг халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *